top of page

Гадаад хамтын ажиллагаа

Тус хүрээлэн нь Америк, Орос, Герман, Япон, Солонгос, Хятад, Франц, Итали, Казакстан, Турк, Унгар, Польш, Монако, Канад, Англи зэрэг дэлхийн 16 улсын 40 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, музей, судалгааны төвтэй гадаад хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд жил бүр 30 орчим гадаадтай хамтарсан төсөл, хээрийн шинжилгээ судалгаа тогтмол явагддаг.

Гадаадтай хамтарсан судалгааны төслүүдээс Цагаан агуй болон Төлбөрийн голын чулуун зэвсгийн судалгаа, Монгол Алтайн цэвдэгт булшны судалгаа, Алтайн нурууны хадны зургийн судалгаа, Хүннүгийн язгууртны булшны судалгаа, Хүннүгийн хот суурины судалгаа, Түрэгийн тахилын онгоны судалгаа, Уйгурын Хар балгас, Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын судалгаа, Аваргын балгас ба Монголын үеийн дурсгалын судалгаа, Орхоны хөндийн хайгуул, Эгийн голын сав дахь авран хамгаалах хайгуул бүртгэлийн цогц судалгаа зэрэг Монгол орны бүхий л цаг үеийн чухал дурсгалт газруудад хийгдсэн нэр хүндтэй, олон улсын анхаарал татсан судалгаа шинжилгээний ажлуудыг дурдаж болно.

Хамтрагч байгууллагууд

Ази

Америк

Европ

bottom of page