top of page

Дотоод хамтын ажиллагаа

ШУА-ийн Археологийн хүрээлэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт соёлын өв, археологийн дурсгалын судалгааг гүйцэтгэдэг мэргэжлийн үндсэн байгууллага юм. Турс хүрээлэн нь соёлын өвийн судалгаа, хадгалалт хамгаалалт, инновац хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааг олон нийтэд суртчилан таниулах чиглэлээр төрийн яам, ЮНЕСКО-ийн үндэсний комисс, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв улс, орон нутгийн музей, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, хэвлэл мэдээллий байгууллагууд болон үзэсгэлэн, цахим бүтээгдэхүүн, инновац хөгжүүлэлтийн чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвх санаачилгатай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хэлбэрүүд

  • Эрдэм шинжилгээний мэдээлэл, баримт солилцох

  • Эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх

  • Хамтарсан хурал, үзэсгэлэн, уулзалт зохион байгуулах

  • Эрдэм шинжилгээний хамтарсан бүтээл туурвих, хэвлүүлэх

  • Эрдэм шинжилгээний сургалт, солилцоо, хүний нөөц бэлтгэх

  • Инновацын үйл ажиллагааг хөгжүүлэх

Хамтрагч байгууллагууд

bottom of page