top of page
Стратеги зорилт

Тус хүрээлэнд археологийн мэргэжлийн боловсон хүчний 70-аас илүү хувь нь төвлөрөн ажиллаж, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан судалгааг гүйцэтгэдэг, шинжлэх ухаан, соёлын өвийн салбарын хөгжилд томоохон үүрэг оролцоотой тэргүүлэх зэргийн төрийн байгууллага юм.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 328 дугаар тогтоолоор ШУА-ийн Археологийн хүрээлэн дахин байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, соёлын өвийн салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, байгууллагын байр суурийг бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг бодлого, төлөвлөлтэйгөөр явуулах шаардлагын үндсэн дээр шинэ стратеги төлөвлөгөөг төр засгийн бодлого, хөгжлийн үзэл баримтлал, хууль эрх зүйн бичиг баримттай уялдуулан боловсруулан батлуулж дараах зорилго, зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Зорилго

Шинжлэх ухааны шинэ мэдлэгийг эрхэм болгож, судлаачдын ёс зүйг чанд баримталдаг, чадварлаг болоод мэдлэгтэй боловсон хүчин бүхий эрдмийн хамт олныг бүрдүүлсэн, ажиллах, судалгаа хийх таатай орчинтой эрдэм шинжилгээний байгууллагыг бий болгоно.

Зорилт

  1. Удирдлага, менежментийн үйл ажиллагааг хөгжүүлэх

  2. Эрдэм шинжилгээ, судалгаа, боловсруулалтын үйл ажиллагааг хөгжүүлэх

  3. Инновац, хамтын ажиллагааг хөгжүүлэх

  4. Хүний нөөцийг бэхжүүлэх

  5. Судалгаа боловсруулалтын орчин нөхцөлийг сайжруулах

  6. Санхүү, эдийн засгийг хөгжүүлэх

bottom of page