top of page
976-11-452894
Хүрээлэнгийн салбарууд
Захиргаа, аж ахуйн алба
Шинжлэх ухааны шинэ мэдлэгийг эрхэм болгож, судлаачдын ёс зүйг чанд баримталдаг, чадварлаг болоод мэдлэгтэй боловсон хүчин бүхий эрдмийн хамт олныг бүрдүүлсэн, ажиллах судалгаа хийх таатай орчинтой эрдэм шинжилгээний байгууллагыг бий болгоно.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Удирдлага, менежментийн үйл ажиллагаа
Эрдэм шинжилгээ, судалгаа
Хүний нөөцийн хөгжил
Судалгаа боловсруулалтын орчин нөхцөл
Санхүү, эдийн засаг
ЦААШДЫН ЗОРИЛТ
Удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгож, орчин үеийн менежментийн хандлагыг нэвтрүүлэх,
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөгжлийн ерөнхий бодлогыг тодорхойлох,
Хээрийн судалгааны ажлын онол арга зүйг боловсронгуй болгож, олон улсын түвшинд ажиллах чадварыг хөгжүүлэх, лабораторийн судалгааны үйл ажиллагааг өргөжүүлэх,
Эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулж, олон улсын төвшинд нийцүүлэх,
Төр, хувийн хэвшлийн салбартай соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах, гадаад харилцаа, хамтын ажиллагааны менежментийг хөгжүүлэх,
Судалгааны орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд анхаарах, сан хөмрөгийн нөхцөлийг сайжруулж, аюулгүй байдал, журам, стандартыг мөрдүүлэх,
Ажилтнуудын мэдлэг боловсролыг хөгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажилд төлөвшүүлэх, нийгмийн асуудлыг анхаарах, тэтгэлэг, дэмжлэг хөтөлбөрүүд бий болгох,
Санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

Чулуун зэвсгийн судалгааны салбар
Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт нэн эртний хүн суурьшин амьдарч байсан он цагийг урагшлуулах, чулуун зэвсгийн үеийн дурсгалыг шинээр нээн илрүүлэх, судлан шинжлэх, он цагийн хамаарлыг нарийвчлан тогтоох, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн онцлог хийгээд судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэх, Төв болон Зүүн Хойд Азийг чиглэсэн эртний хүний нүүдлийн зам чиглэлийг тодруулах, дөрөвдөгч галавын үеийн байгаль орчны өөрчлөлт дэх хүний дасан зохицол болон ахуй амьдралын хэлбэрийг тодорхойлж бүс нутгийн өвөг түүхийн асуудлыг шинэ олдвор хэрэглэгдэхүүн, үзэл баримтлалаар баяжуулах нь тус салбарын үндсэн зорилго юм.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Чулуун зэвсгийн үеийн ил бууц, суурины дурсгалын судалгаа
- Соёлт давхаргатай бууц, суурины дурсгалын судалгаа
- Мөстлөгийн дараах үеийн бууц, суурины дурсгалын судалгаа
- Чулуун зэвсгийн үеийн урлагийн дурсгалын судалгаа
- Нэн эртний Хоминидий үлдэгдэл хийгээд нүүдлийн зам чиглэлийн судалгаа
- Дөрөвдөгч галавын эртний уур амьсгал болон хүрээлэн буй орчны судалгаа
- Эртний анчин түүвэрлэгчдийн ахуй амьдралын хэлбэр, үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн асуудлын судалгаа
ЦААШДЫН ЗОРИЛГО
- Чулуун зэвсгийн дурсгалт газруудын он цагийн хамаарлыг лабораторийн судалгаагаар тодруулах, эх хэрэглэгдэхүүн бий болгох, нарийвчлан тогтоох
- Хуучин чулуун зэвсгийн соёлын бүсчлэлийн асуудлыг үйлдвэрлэлийн арга, төрөл зүйлээр харьцуулан үзэх, найдвартай он цагийн хэрэглэгдэхүүнээр тогтоох
- Соёлт давхаргатай дурсгалын судалгааг эрчимжүүлэх, нэн эртний Хоминид хийгээд амьтан, ургамлын үлдэгдлийг судлах
- Мөстлөгийн дараах үеийн уур амьсгалын өөрчлөлт нь эртний анчин, түүвэрлэгчдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлснийг шинэ баримт хэрэглэгдэхүүн болон лабораторийн судалгаагаар тогтоох
- Үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн асуудлыг бодит баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан гаргах, бүс нутгийн соёлын харилцан нөлөөлөл, уламжлал хийгээд залгамж холбоог тодруулах судалгааг эрчимжүүлэх

Хүрэл ба түрүү төмрийн үеийн судалгааны салбар
ЗОРИЛГО
Өвөг Монголчуудын угсаа гарал, угсаатны хөгжлийн явцыг археологи, антропологи, генетикийн судалгаагаар нарийвчлан тогтоох, нийгэм-аж ахуй, соёл, шашин шүтлэгийн цогцолбор судалгааг Евразийн хүрэл-төмрийн үеийн соёл иргэншлийн суурь дээр үндэслэж монголын онцлогийг тодорхойлох, мал аж ахуйн үүсэл, хөгжил, төмөрлөг боловсруулалтын хөгжлийн үндсэн зүй тогтлыг илрүүлэн судлах, радиокарбон, рентген-изотоп, газарзүйн мэдээллийн системийн үр дүнг нэгтгэн судлах нь тус салбарын судалгааны үндсэн зорилго болно.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монголын хүрлийн эхэн ба хөгжингүй үеийн археологийн соёлуудын судалгаа
Буган хөшөө, хиргисүүрийн археологийн судалгаа
Монголын хадны зургийн судалгаа
Дөрвөлжин булш, түрүү төмрийн үеийн археологийн соёлуудын судалгаа
ЦААШДЫН ЗОРИЛТ
Монголчуудын өвөг түүхийн үеийг археологи, угсаатны судлалын үүднээс цогцоор нь судлах, мал аж ахуй шашин шүтлэгийн хувьд цогц судалгааг явуулах,
Монгол болон бүс нутагт тархсан хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн дурсгалын нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлэх,
Евроазийн бүс нутгийн эртний нүүдэлчдийн соёл иргэншил хоорондын харилцааг судлах,
Хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн дурсгалуудыг шинээр нээж илрүүлэх, эртний нүүдэлчдийн аж ахуй, үйлдвэрлэлийн онцлогийг судлах, нийгэм, хүрээлэн буй орчин, соёлын судалгааг явуулах,
Монголын хүрэл, төмрийн үеийн археологийн дурсгалуудад нарийвчилсан судалгааг хийх, газар зүйн мэдээллийн нэгдсэн системийн үр дүнг нэгтгэн судлах,
Түрүү төмрийн үеийн археологийн соёлуудын харилцан хамаарал, түүх соёлын судалгааг улам гүнзгийрүүлэх.

Хүннү ба эртний үеийн судалгааны салбар
ЗОРИЛГО
Монголын анхны тулгар төр Хүннү гүрний соёлын өвөрмөц онцлог, хамрах хүрээг тодорхойлох, дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинээр авч үзэх, хот суурин, үйлдвэрлэл, төмөрлөг боловсруулалтын судалгааг өргөжүүлэх, Монголчуудын өвөг дээдэс мөн болохыг тогтоох, Сяньби, Жужаны үеийн археологийн дурсгалыг Монгол улсын нутгаас шинээр нээж олох, түүх, угсаа-соёлын тулгамдсан асуудлыг эх сурвалж, олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан судлах нь тус салбарын судалгааны үндсэн зорилго болно.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хүннү болон эртний улсуудын үеийн булш оршуулгын археологийн судалгаа
Хүннү болон эртний улсуудын үеийн хот суурины археологийн судалгаа
Хадны зураг болон эртний улсуудын үеийн хүн чулуу, тахилын онгоны судалгаа
Хүннү болон эртний улсуудын үеийн төмөр, шавар эдлэл үйлдвэрлэлийн судалгаа
ЦААШДЫН ЗОРИЛТ
Хүннү болон эртний улсуудын үеийн хот суурины судалгааны ажлыг эрчимжүүлэх, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх,
Монгол болон бүс нутагт тархсан Хүннү гүрний түүхэнд хамаарах археологийн дурсгалын нэгдсэн сан бүрдүүлэх,
Хүннү болон эртний улсуудын үеийн түүхэнд холбогдох газруудад хайгуул судалгааг явуулах, шинээр нээж илрүүлэх, нүүдлийн болон суурин амьдралын хоорондын харилцаа, аж ахуйн онцлог, хот байгуулалтын онцлог зэргийг судлах,
Хүннүгийн археологийн дурсгалын он цагийг тодруулах, эрт үеийн түүхэнд хамаарах дурсгалуудыг тусгайлан судлах, хүрэл болон төмөр зэвсгээс Хүннүгийн үед шилжих шилжилтийн үеийн түүхийг тодруулах,
Хүннүгийн дараа үед Монгол нутагт оршин тогтнож байсан Сяньби, Жужан зэрэг улсуудын түүх соёлын харилцаа, уламжлалын асуудлыг тодруулах судалгааг эрчимжүүлэх.

Дундад зууны судалгааны салбар
ЗОРИЛГО
Дэлхий дахины түүхэнд гүнзгий нөлөө үзүүлсэн Монголын эзэнт гүрний мандсан газар болохын хувьд Монгол нутаг нь дундад эрт болон дундад үеийн түүхэнд холбогдох арвин баялаг дурсгалтай бөгөөд тэдгээр дурсгалын гарал үүсэл, өвөрмөц онцлог, тархалт, угсаа соёлын хамаарал, төр улсын ялгамжтай байдал зэрэг асуудлыг нарийвчлах, Дэлхийн түүхэнд Монголчуудын оруулсан түүх-соёлын хувь нэмрийг археологийн баримтаар тодруулах, судалгааны он цагийн хамрах хүрээ нь Түрэг улсын үе буюу НТ VI - XVII зууны сүүл үе хүртэлх үеийг хамруулан үздэг хот суурин, булш оршуулга, тахилга тайлгын онгон, хүн чулуу, хадны зураг, бичээс зэрэг биет дурсгалыг судлах үндсэн зорилготой.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Түрэгийн язгууртны тахилын онгон, хүн чулуут тахилын байгууламж, булш оршуулга, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалын судалгаа,
Уйгурын хот суурин, бунхант оршуулга, булш, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалын судалгаа,
Хятаны үеийн хот суурин, булш оршуулга, бичиг үсгийн дурсгалын судалгаа,
Монголын эзэнт гүрний хот суурин, булш оршуулга, хүн чулуут тахилын байгууламж, зам харилцаа, бичиг үсгийн дурсгалын судалгаа,
Монголчуудын дэлхийн болон бүс нутагт гүйцэтгэсэн нөлөөлөл, өвийг судлах, орчуулах,
Эзэнт гүрний дараах үеийн суурин, сүм хийд, булш, тахилын байгууламжийн судалгаа,
ЦААШДЫН ЗОРИЛТ
Дундад эрт болон дундад үеийн хот суурин, булш оршуулга, тахилга тайлгын онгон, хүн чулуу, хадны зураг, бичээс зэрэг дурсгалын судалгааг тасралтгүй үргэлжлүүлэх, ном бүтээлүүдийг хэвлэн нийтлүүлэх
Түрэг, Уйгур, Хятан, Монголын үе, Эзэнт гүрний дараах үеийн археологийн дурсгалын байршил бүхий мэдээллийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлэх
Түрэг, Уйгур, Хятан, Монголын үе, Эзэнт гүрний дараах үед холбогдох дурсгалыг шинээр нээж илрүүлэх, малтан шинжлэх, бүс нутгийн онцлог, уламжлалт соёлын ялгаа зэргийг судлах
Монголын эзэнт гүрний түүх соёлын харилцаа, уламжлалын асуудлыг сурвалжийн мэдээтэй харьцуулан археологийн дурсгалыг төрөл бүрээр нь нарийвчлан тодруулах, судалгааг эрчимжүүлэх

Сан хөмрөг, лабораторийн салбар
ЗОРИЛГО
Археологийн хайгуул, малтлага судалгааны үр дүнд илэрсэн палеоантропологи - палеозоологийн хэрэглэгдэхүүн болох эртний хүн, мал, амьтны ясанд нарийвчилсан судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, үе үеийн археологич, судлаачдын хүч хөдөлмөрөөр буй болсон олон арван мянган олдвор хэрэглэгдэхүүнийг хадгалж хамгаалах, нөхцөл стандартыг бүрдүүлэх, сайжруулах, цахим мэдээллийн санд бүртгэх, археологийн дурсгал, олдворыг сэргээн засварлах, шинэ арга зүй нэвтрүүлэх, судалгааны эргэлтэд оруулах, үзэсгэлэн зохион байгуулж сурталчлан таниулах, орон нутаг дахь судалгааны төв, түшиц газрын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах нь тус салбарын үндсэн зорилго юм.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монгол орны нутаг дэвсгэрт эртний хүн болон мал, амьтны ясны хайгуул, малтлага судалгааг өргөжүүлэх
Археологийн малтлагаар илэрсэн хүн, малын ясанд генетик, паталоги, изотопийн хамтарсан судалгаа хийж шинжлэх ухааны эргэлтэд оруулах
Археологийн олдворын сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлыг хангаж, бүртгэл мэдээллийн санг тогтмол баяжуулж шинэчлэх
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны арга зүйн дагуу археологийн олдворыг сэргээн засварлах
ЦААШДЫН ЗОРИЛТ
Монгол улсын нутгаас илэрсэн археологийн олдворын дийлэнх хувийг хадгалж буй палеоантропологи- археозоологийн сан хөмрөгөө шинэчлэн, бүртгэл болон савлагааг орчин үеийн стандартад нийцүүлэх,
Монгол орны нутаг дэвсгэрт эртний хүн болон мал, амьтны ясны хайгуул, малтлага судалгааг өргөжүүлэх,
Эртний хүн болон мал, амьтны ясанд хэмжилт судалгаанаас гадна байгалийн ухааны олон талт шинжилгээг гадаад дотоодын судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэх,
Археологийн олдворын сэргээн засварлалтад соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны арга зүйн дагуу материалын найрлага, элементийг тодорхойлох, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж бүхий лабораторитой болох.

Инноваци, хамтын ажиллагааны салбар
ЗОРИЛГО
Археологийн мэдээллийн санг баяжуулах, түүх, соёлын өвийн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын бүтээгдэхүүн бий болгож, эрдэм шинжилгээ, инновац, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь тус салбарын үндсэн зорилго юм.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Археологийн судалгааны мэдээллийн санг баяжуулах
Археологи, соёлын өвийн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах
Дэвшилтэд технологи, шинэ арга зүйг археологийн судалгаанд нэвтрүүлэх сургалт семинар зохион байгуулах
Эрдэм шинжилгээ, инновац, хамтын ажиллагааг хөгжүүлэх
ЦААШДЫН ЗОРИЛТ
Мэдээллийн сангийн журмыг боловсруулан баталж, үйл ажиллагааг боловсронгуй болгох,
Археологийн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах, үзвэр, үзэсгэлэн зохион байгуулах, бэлэг дурсгал, цахим бүтээгдэхүүн бий болгох зэрэг инновац, хамтын ажиллагааг хөгжүүлэх,
Археологийн дурсгалын хадгалалт хамгаалалтыг боловсронгуй болгох бодлого төлөвлөлтийг боловсруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нөхцөлийг судлах, бүрдүүлэх,
Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх зорилгоор гарааны компани байгуулах,
Эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшил, хувь хүмүүстэй хамтын ажиллагааг хөгжүүлэх

bottom of page