top of page
Search

АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМЫН МӨРӨН БАГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД ХАДНЫ ЗУРГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛД ОРОЛЦЛОО.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, Төмрийн түрүү үеийн салбарын эрхлэгч доктор Н.Батболдоор удирдуулсан судалгааны баг Архангай аймгийн Тариат сумын "Суман голын хадны зураг"-ийн хайгуул, баримтжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус судалгааны ажлын үеэр Тариат сумын Мөрөн багийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдад Монголын археологи, Хүрлийн үеийн археологийн дурсгалуудын талаар илтгэл танилцууллаа. Судалгааны баг амралтын өдрүүдээр Суман голын хадны зургийн дурсгалт газартай танилцуулах, хадны зураг хайж олуулах, судлуулах, хэв авах, хадны зургийг зурах зэрэг бэсрэг хөтөлбөрийг зохион байгуулж, Мөрөн багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамрууллаа. Хүүхэд багачууд түүх соёл, археологийн дурсгалт газартай танилцаж, археологийн баримтжуулалт, хайгуул судалгаанд оролцож, үр бүтээлтэй амралтын өдрүүдийг өнгөрөөлөө.






Comments


bottom of page