top of page

Археологийн хүрээлэнгийн тухай

Алсын хараа

Монголын археологийн соёлын өвийн судалгаа шинжилгээг үндэсний хэмжээнд тэргүүлэн бүс нутгийн нөлөө бүхий эрдэм шинжилгээний байгууллага болж олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулна

Эрх​эм зорилго

Монголын археологи, соёлын өвийн судалгааны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн олдвор эх хэрэглэгдэхүүнийг хадгалж,судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ түүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан соён гэгээрүүлэх үйлсэд голлох үүрэгтэй оролцох ба аливаа ажилд шинжлэх ухаанч зарчмыг мөрдлөг болгоно.

Үнэт зүйл

Монголын археологи, соёлын өвийн дурсгал, эд өлгийг шинжлэх ухааны арга зүйн дагуу шинжилж, нэн эртнээс бичгийн бүрэн сурвалжтай болох хүртэлх олон үеийн түүх, соёлын зангилаа асуудлыг судална.

Хамрах цар хүрээ

Монгол улсын нутаг дэвсгэрт хүн үүссэн цаг үеэс бичгийн бүрэн сурвалжтай болох хүртэлх цаг хугацаанд хамаарах археологийн дурсгал, олдворыг судлан шинжилж, Монголын соёлын өвийг дэлхийд таниулах бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

bottom of page